Гитарчин Нил Шоны романтик санал

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Гитарчин Нил Шоны романтик санал

Америкийн “Journey” рок хамтлагийн гитарчин Нил Шон өнгөрсөн ням гаригт АНУ-ын Балтимор хотод болсон тоглолтын үеэр найз бүсгүй Мишель Салахид гэрлэх санал тавьжээ. Нил Шон тайзан дээр найз бүсгүйдээ зориулан гитар тоглонгоо дуу дуулж, өмнө нь өвдөг сөхөрч суугаад гэрлэхийг гуйжээ. Мэдээж дурлалт бүсгүй нь түүний саналыг сэтгэл догдлон, эелдгээр хүлээн авсан гэнэ.

Хосууд өнгөрсөн оны есдүгээр сараас үерхэж эхэлсэн ч дотно харилцаагаа ихэд нууцалдаг байж. Нил Шоны хувьд “Journey” хамтлагт нэгдэхээсээ өмнө “Bad English”, “Santana” хамтлагт гитар тоглодог байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж