“Харцагууд” Аваргуудын цомд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

“Харцагууд” Аваргуудын цомд өрсөлдөж байна

Сагсан бөмбөгийн Азийн “Аваргуудын цом” /FIBA ASIAN CHAMPIONS CUP/ тэмцээн өчигдөр Ливаны нийслэл Бейрутад эхэллээ. Энэхүү тэмцээнд Монголын “Харцагууд”, Ираны “Махрам”, Иракийн “Духок”, Ливаны “Эль-Рияди”, Туркменистаны “Белент Ашхабат” гэсэн таван баг оролцож буй бөгөөд нэг тойрог өрсөлдсөний эцэст хамгийн бага оноотой нь хасагдаж, бусад нь хагас шигшээд 1-4, 2-3 гэсэн оноолтоор тоглох юм. “Харцагууд” өчигдөр “Махрам”-тай эхний тоглолтоо хийсэн бол өнөөдөр “Эль-Рияди”-тай, маргааш “Белент Ашхабат”-тай, харин нөгөөдөр “Духок”-той тоглох хуваарьтай байна.

“Энержи Ресурс” компанийн “Харцагууд” багийн ерөнхий дасгалжуулагчаар М.Амаржаргал томилогдоод удаагүй байгаа. “Аваргуудын цом”-д түүний удирдлага дор Б.Одбаяр, З.Доржсүрэн, М.Цолмонхүү, Б.Нэмэхбаяр, О.Золзаяа, Ч.Хүрэлбаатар, Д.Мөнхтүвшин, Б.Очир-Эрдэнэ, П.Болортуяа, Д.Бат-Эрдэнэ, А.Тэмүүжин, Б.Дорждамба нар тоглож буй.

“ӨДРИЙН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж