Поп дива Б.Сарантуяа цахим хуудастай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Поп дива Б.Сарантуяа цахим хуудастай болжээ

Поп хатагтай Б.Сарантуяа цахим хуудастай болжээ. Фенүүдтэйгээ үргэлж хамт байхын тулд шинэ мэдээ мэдээлэл, шинэ цомог, уран бүтээлийн мэдээллийг багтаасан энэхүү цахим хуудсандаа тэрбээр удахгүй Америкт хийх тоглолтын хуваариа нийтэлжээ. Б.Сарантуяагийн хуучны хитүүд болоод шинэ содон бүхнээ хуваалцах www.sarantuya.mn сайтад мэдээлснээр тэрбээр аравдугаар сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтоо хийх юм.  Тэрээр Америк дахь Монголчуудын холбооны  урилгаар энэ сарын 26-нд Лос Анжелос, 27-нд Сан Франциско, 28-нд Вашингтон ДиСи, 29-нд Чикаго хотноо тоглохоор болжээ.


Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж