
Шагналыг “The Theory of Stable Allocations and the Practice of Market Design” гэсэн тэдний бүтээлд олгосон бөгөөд тайлбар бичигт Элвин Рот, Ллойд Шепли хоёр өөрсдийн ажилдаа нөөцийг хэрэглэгчдэд хэрхэн шилдгээр хуваарилах вэ гэсэн эдийн засгийн гол асуудалд хариулт өгөхөөр оролдлоо гэж тэмдэглэжээ. Жишээ болгон тэнд сурагчдыг сургуулиудад хуваарилахыг авсан байв.
Нобелийн хороо Шеплийн онолын ажлуудыг Ротын практик ажиллагааг үнэлсэн байлаа. Судлаачид бие биенээсээ тусдаа ажиллаж байсан юм.
Элвин Рот ч, Ллойд Шепли ч шагнал авах магадлалтай хүмүүсийн тоонд багтаж байсангүй. Хоёул эмнэлгийн ажилтнууд болон доноруудыг шилж сонгох Америкийн үндэсний системийн шинэчлэгчид гэнэ. Ганц бие эсвэл гэр бүлтэй эмч нарын ажилд орж буй жишээн дээр тэд янз бүрийн субьектуудын дунд хэрхэн холбоо үүсдэг тухай эдийн засгийн гол асуудлуудын нэгийг судалжээ. Тэдний онолын дагуу 1962 онд эмнэлгийн ажилтнуудыг шилж сонгох Америкийн үндэсний системийг өөрчилжээ. Ажил олгогчийн эрэлтийн ажилтнуудын өргөдөлтэй дээд зэргээр зохицуулахыг санал болгосон байлаа. Рот өөрийн ээлжид, 1984 онд дээрх систем нь зөвхөн ганц бие хүмүүст биш гэр бүлтэй эмч нарт үйлчилдэгийг баталсан ба 1999 онд уг системийн аргачлалыг гэр бүлтэй эмч нарт зориулан бий болгожээ. Энэ системийг эрхтэн суулгуулах шаардлагатай өвчтөнүүдэд донорын эрхтэн хайхад ашиглаж болох гэнэ. Гейла-Шеплийн алгоритмийн үйлдэлтэй системийн шинэчлэлийг хийн түүнийг амьдралд нэвтрүүлсэн гавьяаг Ротод өгч байгаа.
Нөөцийн хуваарилалтын онолоор зарим холбоо нь эдийн засгийн хүчин зүйлээс хамааралтай. Тухайлбал, ажил хайгчид цалин өндөртэй газар руу хуйлардаг. Гэхдээ зарим тохиолдолд тийм хандлага үйлчилдэггүй ба тиймээс хувиарлалт нь захиргаанаас хамаардаг. Донорын эрхтэн шилж сонгох нь ийм аргаар явагддаг байна. Шинэ Англид бол элэг суулгахад тохирох хосуудыг хайх чиглэлийг илүүд үздэг аж.
Эдийн засгийн шагнал нь Нобелийн шагналын хэмжээтэй адилхан бөгөөд 1968 онд Шведийн Төв банк Альфред Нобелийн дурсгалд зориулан түүнийг бий болгожээ. Хамгийн анхны шагналыг нь Норвегийн Рагнер Фриш, Голландын Ян Тинбергер нарт “Эдийн засгийн үйл ажиллагааны дүн шинжилгээ хийх загварыг бүтээн хэрэгжүүлснийх нь төлөө” олгосон байв.
Альфред Нобелийн дургалд зориулсан шагналыг нийтдээ 69 эдийн засагч авсаны ихэнх нь америкчууд юм байна. Энэ шагнал хүртсэн цорын ганц эмэгтэй нь Америкийн Элинор Остром ба тэр эмэгтэй шагналаа “Нийгмийн өмчийн салбар дахь эдийн засгийн удирдлагын дүн шинжилгээ” гэсэн бүтээлээрээ 2009 онд авчээ.
Энэ Нобель бараг тэр чигтээ америкчуудаар дүүрснийг хэлэх хэрэгтэй байх. Харин хамгийн сүүлд америкийн эдийн засагч байгаагүй шагнал нь 1999 оных болсон бөгөөд харин тэнд Канадын эдийн засагч Роберт Манделл америкчуудыг “орложээ”.
Эдийн засгийн Нобелийн эздийг зарласнаар “Нобелийн долоо хоног” ийнхүү төгслөө. Өмнө нь 2012 оны шагналыг Жон Гёрдон, Шинъя Яманака (анагаах), Серж Арош, Дэвид Уайнленд (физик), Роберт Лефковиц, Брайан Кобилка (хими), Мо Янь (уран зохиол) ба Европын Холбоо (энх тайвны шагнал) авсан тухай мэдээлсэн байлаа.