Жиу-жицучид тивийн амжилтаа ахиулав

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Жиу-жицучид тивийн амжилтаа ахиулав

Японы нийслэл Токио хотноо аравдугаар сарын 13, 14-нд болсон жиу-жицу бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид гурван алтан медаль, мөн мөнгө, хүрэл медалийг тус тус ихэрлүүлэн хүртэж, өмнөх амжилтаа ахиулжээ. Баг тамирчид өчигдөр өглөө эх орондоо ирсэн байна.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг тивийн аваргаас Монголын жиу-жицучид 2010 онд анх удаа оролцохдоо хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаад Б.Батбаяр /82 кг/, О.Болд-Эрдэнэ /88 кг/, Б.Одхүү /+100 кг/ нар алт, Б.Өнөржаргал /+100 кг/, Г.Дашдаваа /-100 кг/ нар мөнгө, харин Б.Зоригтбаатар /94 кг/, Д.Мөнхтулга /70 кг, мастер/ ангилалд хүрэл медалийн эзэн болжээ.

С.ЦЭЛМЭГ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж