Эгшиглэн цаг барьдаггүй

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Эгшиглэн цаг барьдаггүй

Залуу дуучин Эгшиглэнд найз нөхөд нь сэрүүлэгтэй цаг бэлэглэх хэрэгтэйг зөвлөмөөр санагдлаа. Учир нь дуучин Эгшиглэнгийн хамгийн том дутагдал нь цаг барьдаггүй гэнэ. Эгшиглэнгийн хувьд цаг барьдагггүйг нь эс тооцвол өөлөх зүйлгүй чадалтай хоолойтой, өөрийн стиль имижийг бүрдүүлж чадсан, бас царайлаг  дуучин. Саяхан Эгшиглэн “Pepsi Artist of the Month” шоу нэвтрүүлэгт оролцож Quiza, Баярхүү нар нэгэн шинэ дууг бэлэглэх болсон. Гэтэл хоолойны бичлэгтэй өдрөө Эгшиглэн нэлээд хоцорч ирсэн төдийгүй Quiza бараг л унтах шахсан. Мөн “S-Style” залуу загвар зохион бүтээгчдийн дунд зохион байгуулсан шоу нэвтрүүлэгт Эгшиглэн оролцох байсан ч худлаа ярьж очиж байна гэсэн хэрнээ утсаа таслаад гол гарснаас болж загвар зохион бүтээгч нь хангалтгүй үнэлгээ авсан. Энэ бүхнийг хараад байхад дуучин Эгшиглэнд сэрүүлэгтэй цаг бэлэглэх хэрэгтэй юм шиг. Цаг бол алт гэдэг үгийг мэднэ биз дээ Эгшиглэн!

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж