Улаанбаатар, би чамд хайртай

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатар, би чамд хайртай

“Creative Art Group”-ын санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, “Skytel” компани хамтран  "Улаанбаатар, би чамд хайртай!" ухаалаг гар утасны видео наадам зохион байгуулах гэж байгаа билээ. Наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой юм. Та хүсвэл кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс өөртөө хамгийн ойрхоныг сонгож, гар утсан дээрээ бүтээлээ хийнэ. Хамгийн гол нь уг бүтээлд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай. Сонгон шалгаруулалт хамгийн ардчилсан хэлбэрээр явагдах бөгөөд 10 сарын 1-нд эхэсэн бүртгэл энэ сарын 25 хүртэл үргэлжлэх болно.

Бүртгэж авсан бүтээлүүдийг www.facebook.com/ubiloveyou гэсэн цахим хуудсан дээр 10 дугаар сарын 29-өөс 11-р сарын 16 хүртэл албан ёсоор байрлуулах аж. Энэ хугацаанд хамгийн их like авсан шилдэг  нэг оролцогч 2012 оны 11 дугаар сарын 17-нд ялагчаар тодорч, Гран При шагналын эзэн болох бөгөөд 5’000’000 төгрөг, ухаалаг гар утас, Skytel-ын 2gd data эрхийн эзэн болно. Харин 2-р байрын шагналтан 1,000,000 төгрөг, смарт таб хожих бол гуравдугаар байрын эзэн 500,000 төгрөг, смарт табын эзэн болох юм байна. Түүнчлэн бүх оролцогч Skytel-ийн 2gb data эрхийн эзэн болохыг дуулгая.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж