-Хөгжлийн банкнаас санхүүжилт ирээгүй хэмээн Төрийн банкныхан иргэдийн материалыг хүлээж авахгүй байгаа. Ямар учраас санхүүжилт зогссон бэ?
-Саяын тохиолдолд санхүүжилт зогсоогүй. Төрийн банкныхан бидний олгосон мөнгийг зарцуулж дууссанаа, санхүүжилт зогссон гэж иргэдэд ойлгуулсан бололтой. Бид энэ оны тавдугаар сарын 12-нд нийтдээ 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг бага, дунд орлоготой иргэдэд зориулах жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохоор Төрийн банктай гэрээ байгуулсан байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд есдүгээр сард 30 тэрбум төгрөгийг олгосон. Дараагийн 20 тэрбум төгрөгийг арав, арваар нь хэсэгчилж, хуваарийн дагуу төрийн банканд шилжүүлнэ.
-Цаг хугацаа алдахгүй санхүүжилт хийж болохгүй байсан юм уу?
-Төрийн банк манайхаас авсан санхүүжилтийнхээ тэдийг нь зарцуулсан гэдгээ тайлангаар ирүүлдэг. Тэрэн дээр нь үндэслээд бид санхүүжилтээ хийх үү, үгүй юу гэдгээ шийддэг юм. Гэрээний үүргийн дагуу бид дараагийн олголтоо энэ сарын дундуур шийднэ.
-Хугацаааг нь яг тодруулж болох уу?
-Эхний ээлжийн арван тэрбумыг энэ долоо хоногт Төрийн банканд олгоно гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ долоо хоногт зээлийг олгож эхэлнэ гэж ойлгож болно. Харин дараагийн арван тэрбумыг энэ ондоо багтаан олгоно. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногт олгосон арван тэрбумыг иргэдэд бүрэн зарцуулсны дараа олгох юм.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин.