
Япон улсын буцалтгүй тусламжаар 2009 оны зургадугаар сараас барьж эхэлсэн Нарны гүүрийг маргааш нээнэ. 262 метр урттай тус гүүрийг Зам тээврийн яамны Техникийн комисс хүлээж авсан байгаа. Гэрээний дагуу ирэх сарын 30-нд гүүрийг хүлээлгэн өгөх ёстой байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас улбаалан 45 хоногоор урагшлуулан хүлээн авч байгаа юм байна.
Тус гүүр нь хөдөлгөөний дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай, хүнд даацын машин явах боломжтой, 30-аас 55 метрийн алгасал бүхий металл дам нуруутай юм. Уг гүүрийг барихад Японы тал 3,7 тэрбум иений хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ажлын гүйцэтгэгчээр Японы барилгын “JFE” компани ажиллажээ.
Ш.ЧИМЭГ