Нийслэлийн Баянгол дүүргийн XII хорооны нутаг, 17 дугаар байранд 14 настай А, 15 настай Т, 16 настай Т, М нар нийлэг ууттай нунтагласан өвс шиг зүйл татаж, мансуурч байгаад баригдсан байна. Энэхүү өвс нь НҮБ-ын мансууруулах бодисын жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг олсны төрлийн ургамал болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна. Хэрэглэж байсан бодис нь багагүй хэмжээтэй байсан бөгөөд “Олсны төрлийн ургамал буюу каннабис” байх магадлалтай гэсэн шинжээчдийн урьдчилсан дүгнэлт гарчээ.
Тэдний хэргийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ