Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргыг томилжээ

Засгийн газраас Хөгжлийн банк байнгын зургаа, хараат бус гурван гишүүнтэй байхаар тогтоосон. Тэгвэл Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн даргаар Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатарыг томилжээ. Харин ТУЗ-ийн гишүүнээр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батзаяа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Болдбаатар, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Отгончулуу, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх нарыг сонгожээ. Тус банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Найдалааг сонгосон бол Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн, МҮХҮТ-ын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй нарыг тус үүрэгт ажилд дахин томилжээ. Хөгжлийн ачааны хүндийг үүрэх тус банкны Тэргүүн дэд захиралын суудал одоог хүртэл эзгүй хэвээр байна. Уг нь Тэргүүн дэд захирлаар Монгол улсын Засгийн газраас өөрийн хүнээ томилох бүрэн эрхтэй билээ.

ТУЗ-I

  • “Монгол Улсын Хөгжлийн банк” ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун
  • ТУЗ-ийн гишүүд: Б.Даринчулуун /ЗГХЭГ-ын хэлтсийн дарга/
  • Ж.Ганбат /Сангийн яамны хэлтсийн дарга/
  • Х.Володя /ТӨХ-ны хэлтсийн дарга/
  • Б.Энэбиш /Эрдэнэс-МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
  • Д.Энхжаргал /Монголбанкны Лондон дахь төлөөлөгч/ П.Морроу /Хаан банкны гүйцэтгэх захирал/
  • Л.Болормаа /“Би-Эф-Эй-Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
  • С.Меянатан /Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч асан/

ТУЗ-II

  • ТУЗ-ийн дарга Б.Батжаргал
  • ТУЗ-ийн гишүүд: Б. Даринчулуун /ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга/
  • З.Шагдарсүрэн /Монголын Банкны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Б. Лхагвасүрэн /Монгол банкны Хяналт, шалгалтын газрын захирал/
  • Ж. Ганбат /Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн дарга/
  • Б.Бямбасайхан /"Ньюком" Группын захирал/
  • Б.Энэбиш /“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал/ С.Дэмбэрэл /МҮХАҮТ-ын дарга/
  • Б.Ганбаатар /ҮХШХ-ны Салбарын Хөгжил, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга/

ТУЗ-III

  • ТУЗ-ийн дарга Б.Батбаяр
  • ТУЗ-ийн гишүүд: Б.Ганбаатар /ҮХШХ-ны Салбарын Хөгжил, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга/
  • Ж. Ганбат /Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн дарга/
  • Б.Бямбасайхан /”Ньюком” группын захирал/
  • Б.Энэбиш /“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
  • Б. Даринчулуун /ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга/
  • Б. Лхагвасүрэн /Монгол банкны Хяналт, шалгалтын газрын захирал/
  • З.Шагдарсүрэн /Монголын Банкны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга/

ТУЗ-IV

  • Б. Шинэбаатар / Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэx/
  • ТУЗ-ийн гишүүд: Б.Батзаяа /Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/
  • Д.Баттөр /Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
  • Д.Болдбаатар /Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/
  • Ч.Отгончулуу /Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/
  • М.Баянмөнх /Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/.
  • ТУЗ-ийн хараат бус гишүүн: Б. Найдалаа /Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Б.Лхагвасүрэн /Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал/
  • Ч.Нэргүй /МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга/
Б.ТОГТОХ
ЭХ СУРВАЛЖ: "MONGOLIANECONOMY.MN"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж