хэргээр Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Гэвч
тэрээр биеийн байдал муу гэх шалтгаанаар Сайд нарын гэгдэх хоёрдугаар
эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг
эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч оноосон ялыг
хэвээр баталсан. Тиймээс тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд
хандахаа мэдэгдээд байгаа юм.
Харин уг хэрэгт хамсаатан гэх
УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, БСШУЯ-ны
сайд асан Н.Болормаа нарыг хэргийг АТГ-т шалгаж байгаа. Энэ талаар
АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат “Н.Энхбаярт
холбоотой хэргээс зарим хүмүүст холбогдох хэргийг тусгаарласан.
Шалгагдаж байгаа хүмүүсийн зарим нь байхгүй байна. Тиймээс хэргийн
мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байна. Гэхдээ бид үргэлжлүүлэн
шалгаж байгаа” хэмээн тайлбарлаж байсан. Учир нь хэрэгт холбогдоод буй
НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ руу оргон зайлж, түүнийг интерполоор
эрэн сурвалжилж байгаа юм.
Харин уг хэрэгт Т.Билэгтээс гадна
Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Байгаль, орчин ногоон хөгжлийн дэд сайд
Б.Тулгын ах Б.Хуяг нарыг мөн интерполоор эрэн сурвалжилж байгаа юм
байна. Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг шалгах болсон учир нь.
Н.Энхбаяр “Эскон” гэх хувийн компанитай байжээ. Тэрээр уг компаниа 2010
онд Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлж, өөрийн өмч хөрөнгөө нуун далдлахыг
завдсан хэмээн шүүх үзсэн байна. Харин Б.Хуягийг “Өргөө” зочид буудлыг
“Хар дун” компанид шилжүүлсэнтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Учир нь
Б.Хуяг 2007 онд “Хар дун” компанийн захирлаар ажиллаж байсан юм байна.
Сүхбаатар дүүргийн шүүхээс авилгалын хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт түүний төрсөн дүү Н.Энхтуяаг сэжиглэн, Интерполоор сурвалжилж байгаа. Н.Энхтуяа нь 2004 оноос хойш АНУ болон Сингапурт ажиллаж амьдарч байгаа юм. Түүнээс хойш хэд хэдэн удаа Монголд богино хугацаагаар ирээд явсан байна.
эзэнтэн гэдэг. Тэрээр тус барилгад 27 сая долларын хөрөнгө оруулалтыг
хийсэн байдаг ажээ. Тиймээс түүнийг уг хэргээр АТГ, ТЕГ хамтран шалгаж
байв.
Ингээд Н.Энхтуяа нь ахынхаа хэрэгт ямар сэжмээр холбогдсоныг цухас дурьдвал,
Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөсөө буумагцаа бизнесийн зөвлөгөө өгдөг “Эскон” нэртэй компани байгуулсан байдаг. Компанийн 25 хувийг түүний шадар туслахаар ажиллаж байсан, одоогийн БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, 75 хувийг Н.Энхбаяр өөрөө эзэмшдэг байжээ. Харин 2010 онд энэхүү компаниа дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээр шилжүүлсэн байна. Гэвч компани шилжүүлэх гэрээг хуулийн дагуу болоогүй хэмээн хуулийнхан үздэг.
Мөн гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаа дүүгийнхээ нэр дээр компаниа шилжүүлсэн нь Н.Энхбаяр өөрийн өмч хөрөнгөө нуун дарагдуулахыг оролдсон хэмээн шүүхээс үзсэн билээ. Энэ үед Н.Энхтуяа Сингапурт байрладаг усан онгоц бүртгэдэг компанийн бүртгэгчээр ажиллаж байжээ. Хэдийгээр Н.Энхтуяа нь Монголд суурин байгаагүй ч компанийхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан нь баримтаар нотлогдоод байгаа юм байна. Тэгэхээр Монголд байдаггүй хүний өмнөөс хэн нэг нь хуурамч гарын үсэг зурж, үйл ажиллагааг нь зохицуулдаг хэмээн сэжиглэж, түүнийг зайлшгүй шалгахаар болжээ. Тиймээс Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм байна.
"Media холдинг" компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ хувьцааг авсан Н.Энхтуяа удалгүй “Эскон” компаниа "Media холдинг”-д нэгтгэж захирал болсон ажээ. Ингээд ахынхаа оруулж ирсэн ТВ9 телевизэд хөрөнгө оруулалт хийж ирсэн гэдгийг албаныхан зарласан билээ. Цаашлаад хамаатан садны гэмт хэрэг “Улаанбаатар таймс” НӨҮГ-т халджээ. “Улаанбаатар таймс” сониныг их хэмжээний өр төлбөртэй байхад До.Чулуунбаатар ахлагчтай баг худалдаж авсан. Ингэхдээ 1.7 тэрбум төгрөгөөр объектүүдийг үнэгүйдүүлсэн байдаг ажээ. Ингэж авахдаа До.Чулуунбаатар нар нь Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан юм байна. Ингэхдээ өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон гэдэг нь хавтаст хэрэгт бий. Хожмоо “Улаанбаатар таймс” НӨҮГ-ын хувьчлалд оролцсон “NT” холдинг компани нь буцаад Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжжээ. Н.Энхтуяа ахынхаа бэлэглэсэн компанийг авснаар Н.Энхбаярын гэх тодотголтой долоон тэрбумын дуулиант хэрэгт холбогдсон байна.
Эх сурвалж: www.24tsag.mn