Махны үнэ 8000-д хүрлээ гэсэн цуу дэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Махны үнэ 8000-д хүрлээ гэсэн цуу дэгдэв

Махны үнэ 8000 боллоо гэсэн мэдээллийн дагуу хүнсний томоохон захуудад худалдаалж буй махны үнийг сонирхсон юм. “Бөмбөгөр”, “Барс” худалдааны төвд нэг килограмм үхрийн цул мах 6200-6500, хониных 5200-5500, адуу, тэмээ, ямааны мах 4000-4800 төгрөгийн ханштай байна. Махны үнэ буурахгүй байгаа шалтгааныг  худалдагчид нөөцийн мах дуусч байгаа болон зудтай холбон тайлбарлаж байв. Харин Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлгийн тэргүүн С.Тойвгоогоос махны үнэ эрчимтэй өссөнд иргэдээс гомдол  ирж байгаа эсэх талаар тодруулахад “Өмнө нь жаахан нэмэгдэхэд л гомдол илэрхийлдэг байсан. Харин одоо энэ талаар нэг  их  ярихгүй байна. Үүнийг төр засгаас хянаж, ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол мах цаашид 10000 ч хүрэхээр байна” гэсэн юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж