Рассел Кроу эхнэрээсээ салжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Рассел Кроу эхнэрээсээ салжээ

Австралийн нэрт жүжигчин, продюссер Рассел Кроу есөн жил хамт амьдарсан эхнэр Данейл Спенсрээс салсан тухайгаа өнөөдөр “The Sydney Morning Herald” сэтгүүлд  албан ёсоор мэдэгджээ. Сүүлийн үед хосуудыг салах тухай цуу  яриа зарим эх сурвалжуудаар тархаад байсан ч Рассел, Спенср нар энэ талаараа тодорхой мэдээлэл хийгээгүй байсан юм. Харин энэ удаад тэдний салалтын талаарх цуурхлыг эцэслэж, өөрсдөө албан ёсны мэдэгдэл хийжээ.

Оскарын шагналт жүжигчин тэрээр уран бүтээлийн хувьд ирэх сарын 2-нд нээлтээ хийх найруулагч Роберт Физгералд Дигийн “Man with the Iron Fists” болон найруулагч Аллен Хагесийн ирэх онд нээлтээ хийх “Broken City” киноныхоо  зураг авалтад ороод байгаа гэнэ. Русселль эхнэртэйгээ 2003 онд хуримласан бөгөөд тэд найман настай Чарлез, зургаан  настай Тэнис нарын хоёр хүүхэдтэй юм.

 Э.АНХТУЯА 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж