Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн
- Туркийн нийслэл Истанбул хот хоёр эх газраас бүрдсэн дэлхийн цорын ганц хот юм.
- Хятадад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг гурван нэр байдаг. Үүнд: Исүс Христ, Ричард Никсон, Элвис Пресли гэсэн нэр оржээ.
- Марс гариг дээр оршдог Олимпус уул бол нарны аймаг дахь хамгийн том галт уул юм. Энэ уулын өндөр 600 км бөгөөд 60 × 80 км радиустай ажээ. Мөн энэ галт уул нь 3,2 км гүн ажээ.
- Дэлхий дээр Боинг 700-400 загварын онгоц зургаан сая хувь үйлдвэрлэгджээ.
- Одоогоос 3000 жилийн тэртээ Өмнөд Африк, Энэтхэг, Зүүн Азид модоор урлах ухаан дэлгэрч элдэв янзын дүрсийг сийлж эхэлжээ.
- Хүн эхээс төрөхдөө 300 ястай төрдөг аж. Харин нас ахих тусам өөр хоорондоо нийлсээр 206 яс л үлддэг байна.
- Уруулын будгийн найрлаганд загасны тос ордог аж.
- Нэг шоколаданд 6 мг каффейн агуулагддаг гэсэн судалгаа гарчээ.
- Дун ойролцоогоор 100 бичил нүдтэй ажээ.
- 1810 онд Английн худалдаачин Петр Дюранд нөөшилсөн хүнсийг анх зохион бүтээжээ.
- 20-35 насны эрэгтэй хүн долоо хоногт дунджаар дөрвөн удаа сахлаа хусдаг аж.
- Дэлхий даяар жилд дунджаар 20 тэрбум наргил модны самар худалдаалагддаг ажээ
- 1836 онд Мексикийн генерал Санта Аннаг оршуулахад авсанд багтаагүй учраас хөлнийх нь зарим хэсгээс тайрч оршуулжээ.
- Дэлхийн хамгийн их ажилчинтай үйлдвэр бол Энэтхэгийн төмөр замын газар юм байна. Энэ газарт нийт 1,6 тэрбум хүн ажилладаг гэсэн судалгаа гарчээ.
- Солир буюу Comet гэсэн үг нь эртний Грек хэлэнд урт үстэй хүүхэн гэсэн утгаар хэрэглэгддэг байжээ.
- Дэлхийн хамгийн гүн уурхай бол Өмнөд Африкын Йоханнесбургт орших алтны уурхай юм. Энэ уурхайн гүн нийт 3585 метр ажээ.
- Уугуул Индианчууд урцныхаа үүдийг цэнхэр өнгөөр буддаг байж. Энэ нь муу ёрын ад зэтгэрээс хамгаална гэсэн утгыг билгэддэг байжээ.
- АНУ жилд дунджаар нэг тэрбум ширхэг гурван центийн зоос үйлдвэрлэдэг байна.
- Япон улс 200 галт уултай бөгөөд эдгээрийн 10 хувь нь идэвхтэй галт уулын тоонд тооцогддог.
- Зүүн Хойд Азийн орнуудаас Тайланд улс л Барууны хаадын колонид байжээ.
- Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн богино дайн Занзибар Английн хооронд өрнөсөн байна. Энэ дайн 1896 оны наймдугаар сарын нэгэн өдөр эхэлсэн бөгөөд эхний буун дуу гарснаас хойш 38 минутын дараа дууссан байна.
- Их Британийн хатан хаан Нэгдүгээр Элизабетийг нас барсны дараа түүний хувцасны өрөөнд 3000 даашинз байжээ.
- Эмэгчин матар 40 өндөг гаргадаг бөгөөд түүнийгээ 60-70 өдөр дардаг аж.
- Дэлхийн хамгийн анхны замын хөдөлгөөнийг цахим хэлбэрт шилжүүлсэн хот бол Канадын, Торонто хот юм.
- Араг яс нь гаднаа байдаг цорын ганц амьтан бол аалз юм.
- Цагаан ордонд анх удаа шинэ жилийн гацуур зассан ерөнхийлөгч бол Франклин Пийрс юм. Түүнээс хойш гацуур засах нь уламжлал болсо
- АНУ, ЗХУ-аас Аляскын газар нутгийг нэг акрыг нь хоёр центээр бодон худалдан авчээ.
- Компьютерийн гар дээр байдаг чагт товчлуурын жинхэнэ нэр нь Октоторп ажээ.
- Сувднууд маш удаан ургадаг ажээ. Зарим сувд нэг жилд нэг см ургах нь бий.
- Дэлхийн хамгийн олон бадагтай төрийн дуулал бол Грекийн төрийн дуулал юм. Нийтдээ 158 байдаг аж.
- АНУ-ын ерөнхийлөгчдөөс анх удаа радиогоор үг хэлсэн ерөнхийлөгч бол Воррен Ж.Хардинг ажээ.
- Хайчийг анх Леонардо Да Винчи зохион бүтээжээ.
- Шатрын “шагмад” хэмээх хэллэг “Шах Мат” буюу персээр “Хаан үхлээ” гэсэн утгатай аж.
- Испани улс буюу Spain хэмээх нэршил нь “Туулайнуудын газар нутаг” гэсэн утгыг агуулдаг ажээ.
- Дэлхий дээр нийтдээ 6800 гаруй хэл байдаг аж.
- Амьдралынх нь туршид нэг хүнээс 10 мянган галлон шүлс ялгардаг юм байна.
- Нүүрдээ настай хүүхэд өдөрт дунджаар 400 асуулт асуудаг ажээ.
- Албани улсад толгой сэгсрэхийг “тийм”, толгой дохихыг “үгүй” гэж ойлгодог.
- 1960 оны зуны олимпийк анх удаа CBS телевиз шууд дамжуулжээ.
- АНУ-ын ажилчдын 30 хувь нь ажил дээрээ үдийн хоолоо иддэг гэсэн судалгаа гарчээ.