“Зүрхний Улаанбаатар” гэрэл зургийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

“Зүрхний Улаанбаатар” гэрэл зургийн уралдаан зарлалаа

“Зүрхний Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдааныг “Гэрэл зураг сонирхогчдын клуб”-ээс өнөөдрөөс эхлэн зарлажээ. Хүүхэд залуусыг нийслэл хотоороо бахархах, байгаль эх дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэхийг зорилгоор уралдааныг зохион байгуулж байгаа юм байна. Гэрэл зураг нь Улаанбатаар хотыг эерэгээр харуулсан, архи, тамхи, хүчирхийлэл гэх мэт сөрөг агуулагагүй байж зөвхөн эерэг, гэгээлэг өнгө аястай байх аж.

Уралдаанд оролцогчдын фото зураг нь дурсамжтай хуучин зураг байж болох гэнэ. Мөн сонирхогчид хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой юм байна.

Бүтээлийг аравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл ubphoto2012@gmail.com и-мэйл хаяганд хүлээн авах ба өөрийн холбогдох хаяг, утасны дугаар, танилцуулгын хамт явуулснаар уралдаан зохион байгуулагчид бүртгэж авах аж. Уралдааны зохион байгуулагчид гэрэл зургийн нэр, агуулгад нийцсэн байдал зэргээс сонгон “Зүрхний Улаанбаатар” хөтөлбөрийн www.facebook.com/zurkhniiulaanbaatar хуудсанд байршуулан иргэдийн хамгийн олон саналыг харгалцан үзэж уралдааныг дүгнэх гэнэ.

Тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эзэнд Canon зургийн аппаратаар, тусгай байрт шалгарсан бүтээлийн эздэд үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал дагалдах гэнэ. Түүнчлэн шалгарсан бүтээлүүдийг нийтэд зарлаж, цахим хуудсуудаар мэдээллэж, олон нийтэд хүргэх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж