Прэслийн байр 13 сая ам.доллараар зарагджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Прэслийн байр 13 сая ам.доллараар зарагджээ

Рок-н роллын хаан Элвис Пресли эхнэр Прискеллатай хамт амьдарч байсан Беверли Хилз дахь байр 8.1 сая евро буюу 13 сая ам доллараар Лос-Анжеласын нэгэн дуудлага худалдаагаар өчигдөр  зарагджээ. Нэрт дуучны амьдарч байсан уг байр унтлагын  дөрөв, угаалгын таван өрөөтэй Франц маягийн стиль хэв маягтай гэнэ. Уг байранд  Элвис Пресли 1973 онд эхнэрээсээ салах хүртлээ  хамтдаа амьдарсан аж. Америкийн Теннесси мужийн Мемпист хотод орших  4800 метр квадрат талбаатай  уг  байр 1958 онд баригдсан бөгөөд ийнхүү зарагдах хүртэл уг байрыг сарын 25 мянган ам доллараар түрээслүүлдэг байжээ.   Түүнчлэн Элвис уг байрыг эхлээд түрээсэлж амьдардаг байсан ч 1967 онд худалдаж авч өөрийн өмч болгосон гэнэ. Тэрээр 1977 оны наймдугаар сард 42 насандаа таалал төгссөн юм. Элвис Прэслийг нас барснаас хойш 35 жилийн дараа түүний охин Лиза Мэри аавынхаа гэгээн дурсгалд зориулж Элвисийн 75 мянган шүтэн бишрэгчийг хамарсан  хүндэтгэлийн арга хэмжээг өнгөрсөн наймдугаар сард  зохион байгуулсан юм.
 

Э.АНХТУЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж