Ирэх оны улсын төсвийн төсөлд санал, дүгнэлт боловсруулахдаа Төсвийн хүрээний мэдэгдэл, тусгай шаардлагыг хангаж буй эсэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг хангасан эсэхийг хуулийн заалт тус бүрээр нь судлан үзсэн хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад хэлэв.
Түүнчлэн 2013 оны төсвийн төсөлд төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах талаар саналаа боловсруулан хүргүүллээ гэж тэрбээр хэлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний аудитын газраас боловсруулсан санал, дүгнэлтийг удахгүй УИХаар хэлэлцэх болно хэмээлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.