Унгадаг баатар: Үүлэн хотхон (20)

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Унгадаг баатар: Үүлэн хотхон (20)

Баригдахгүйн
тул ийнхүү ярилцаж тохиролцсоны дараа
бүгд нэг нэгэн рүүгээ хараад толгой
дохицгоов. Унана хаалгаа нээн үүдэндээ
зогсох наймаалжид хандан ¨уучлаарай!
ороод ирэхгүй юу!? энд нэг сонин юм
байна!¨ гэвэл ¨Цаашаа хурдан ор! Юу ч
байсан хамаагүй, бид нар эндээ л байх
ёстой.¨ гээд хөдөлсөнгүй. ¨Үгүй ээ! энэ
хараа нэг одой гуурст морь манай өрөөнд..¨
гэвэл наймаалж бүснээсээ дун бүрээ
гарган үлээхэд дуу нь ордон даяр
хангиналаа. Тэгтэл алд сэлэмт дархан
гэнэт улангасан дайрч ирээд наймаалжны
толгой тас цавчихаад илдээ толгой дээрээ
эргүүлэн гүйлээ. Нүд нь улаанаараа
эргэлдсэнээс үзвэл цусны хараал нь
идэвхижиж байгаа нь илт. Араас нь Могой
гүнж одой гуурст морийг унасанаар гарж
ирээд ¨Унана, суугаарай альв явъя! наад
дархан чинь галзуурчихлаа. Ядаж байхад
харуул орж ирэхгүй хамаг төлөвлөгөө
эвдчих юм.¨ гэхэд Унана Могой гүнжийг
авч өвөртөлөөд одой гуурст морин дээр
мордохын төдийд өөдөөс нь салхи үлээн
нүдээ нээх аргагүй болов. Нэг мэдэхэд
нуурын эрэг дээр гараад ирчихсэн байлаа.
Дархан ойр хавид нь үзэгдсэнгүй. Гэнэт
толгой дээгүүр нь салхи исгэрэн
сонсогдоход өндийн харвал юу ч байсангүй
гайхан хараагаа доошлуулан харвал өмнө
нэг шулам гараад ирчихсэн байлаа. Могой
гүнж альв зугтаая хурдан нөгөө гуурст
мориндоо моридоо ч гэх төдийд гуурст
морь нь ор сураггүй алга болсон байх.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж