Далайгаас нууцлаг “нүд” олджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Далайгаас нууцлаг “нүд” олджээ

АНУ-ын Флорида мужийн Помпано далайн эргээр нэгэн эр зугаалж яваад “аварга нүд” олсон байна. Тэрээр энэ нүдийг ямар амьтны нүд болохыг тогтоохоор сонирхолдоо хөтлөгдөн Флорида мужийн загас, зэрлэг амьтан хамгаалах байгууллагад илгээжээ. Гэвч тус байгууллагын биологичид аварга цэнхэр нүдийг ямар амьтных болохыг нь шууд тогтоож чадаагүй байна. Тиймээс “нууцлаг нүд”-ийг ямар амьтных болохыг нь нарийн тогтоохын тулд генетикийн шинжилгээ хийхээр болсон гэнэ. Мөн тэд нүдний зургийг “Facebook” хуудсанд тавьж ямар амьтных байж болох талаар хүмүүсээс санал асуулга явуулсан байна. Харин санал асуулгад оролцогчдын ихэнхи нь “мангас” загас, эсвэл халимных байх гэсэн байжээ. Гэхдээ одоогоор аварга нүдний эзнийг хэн гэдгийг бүрэн тодруулаагүй л байна. Магадгүй энэ нүд шинжлэх ухаанд нээгдээгүй төрлийн далайн амьтан байж болзошгүй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж