Гуравдугаар улиралд Улаанбаатарт тансаг зэрэглэлийн 30, стандарт сайн зэрэглэлийн 42, стандарт зэрэглэлийн 63 төсөл буюу нийт 135 орон сууцны барилгын ажил явагдаж байна. Гуравдугаар улирлын орон сууцнуудын м²-ийн дундаж үнэ нь 1,768, 000 төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 хувь, харин 2012 оны 2-р улирлаас 3.9 хувь өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн есдүгээр сард орон сууцны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад хамгийн их өсөлт Хан-Уул дүүрэгт 15 хувь буюу хамгийн их, харин Сонгинохайрхан дүүрэгт 13.3 хувь өсчээ. Харин жилийн туршид Баянгол дүүргийн орон сууцны үнэ хамгийн их буюу 41 хувь өсжээ. Сарын өсөлтийн хувьд Баянзүрх дүүргийн орон сууцны үнэ хамгийн бага буюу 7 хувийн бууралттай , харин жилийн өсөлтийн хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн бага буюу 8 хувь өссөн дүнтэй байна.
Эдгээр үзүүлэлтүүдээс харахад ерөнхийдөө орон сууцны үнийн өсөлт өмнөх улиралтай харьцуулахад саарсан, мөн орон сууцны борлуулалтын эрч нь буурсан харагдаж байна.