Парис Хилтон улаан Ferrari-гаар зугаалав

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Парис Хилтон улаан Ferrari-гаар зугаалав

Тансаг гэдгээрээ дэлхийд алдартай Хилтон зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон өнгөрсөн бямба гаригт испани найз залуугийн хамтаар улаан “Ferrari” хөлөглөн Нью-Йоркоор зугаалжээ. Дэлхийн хамгийн баян оддын нэг Парис Испанийн модель найз залуу Рэйвер Виперийн хамтаар дэлгүүр хэсч, өдрийн хоол идэж, цагийг хамтдаа өнгөрүүлсэн зургаа Twitter хуудсандаа өчигдөр тавьсан байна.

Түүнчлэн барби шиг дур булаам төрхөөрөө алдартай Парисийн Twitter-т 8.9 сая фэн зочилдог тухай Дейли Ньюс онцолжээ. Хосууд өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркт найзуудынхаа хамтаар Universal Studio-ийн Halloween-ий үдэшлэгт уригдсан. Сүүлийн үед тэрээр ихэнх цагаа найз залуугийнхаа хамт өнгөрүүлэх болсон гэнэ. Түүний найз залуу Рейвер өнгөрсөн сард American Eagle, Bershka, Calvin Klein, Armani брэндүүдийн загварын  шоунд оролцжээ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж