“Хурд” дахин тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

“Хурд” дахин тоглолт хийнэ

Өнгөрсөн онд рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлаг 20 жилийн ойн хүрээнд талархлын тоглолтоо хөдөө орон нутаг, нийслэл хотод хийсэн. Харин тэдний дараа “Хурд” хамтлагийнхан 15 жилийн ойгоо угтан нийслэлд “Хайрын салхи” тоглолтоо хоёр хоногийн турш хийж, удахгүй хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийхээр замд гарах гэж байгаа аж. Харин ирэх наадмаар нүсэр хэмжээний талархлын тоглолтыг төв талбайд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Төв талбайд “Хурд”-ынхан фэнүүддээ баярласан сэтгэлээ илэрхийлж тоглолт хийхээр ярилцаж байгаа юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж