Global Finance сэтгүүл дэлхийн шилдэг банкуудыг тодруулахдаа сүүлийн нэг жилийн хугацаан дахь санхүүгийн үзүүлэлт, зах зээлд эзлэх хувь хэмжээний өсөлт, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчилгээний сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, шинээр нэвтрүүлсэн технологийн дэвшил зэрэг үндсэн 6 шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг ажээ.
Монгол Улсын банкны системд тэргүүлэх байр суурь, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээ, технологи нэвтрүүлсэн байдал зэрэг нь тус банкийг шилдэг банкаар шалгаруулах үндэслэл болжээ. Сүүлийн хэдхэн сарын дотор гэхэд л тус банк өөртөө үйлчлэх банк, ухаалаг утсанд зориулсан Smart Bank зэрэг үйлчилгээнүүдийг Монголд анх удаа нэвтрүүлж, салбарынхаа хөгжилд хурд нэмсэн байна.
Дашрамд дурьдахад Голомт банкийг Euromoney, The Banкer зэрэг шилдэг сэтгүүлүүд 2011 онд шилдэгээр дараалан тодруулсан юм.
Ийнхүү “Монгол Улсын шилдэг банк” шагналыг дахин хүртэх боломж олгосон нийт харилцагчдынхаа итгэл найдварт Голомт банкны 1500 орчим ажилтан талархал илэрхийлж байна.