УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж Монгол Улсын 2013 оны төсвийн төслийн талаар ярилцжээ. Энэ талаар тус эвслийн бүлгийн дарга, эрхэм гишүүн Н.Батцэрэг товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төсвийн төслийг өмнө нь ерөнхий маягаар ярилцсан бол энэ удаа арай нарийвчилж хэлэлцлээ. Тусгай зориулалттай 20 гаруй сан ажилладаг. Тариаланг дэмжих, өрхийн амьжиргааг сайжруулах гэх зэрэг нэртэй эдгээр сан дээр хэчнээн хэмжээний хуримтлал үүсээд байгааг судална” гэлээ.
Эвслийн бүлгийн хурлаар УИХ-ын гишүүдийн тойргийн мөнгө байх эсэх талаар мөн ярилцжээ. Гишүүд өөрийн юм шиг захиран зарцуулдаг тэр мөнгийг цаашид байх ёсгүй гэж гишүүд үзэж төсөвт суулгахгүй гэжээ. Төсвийн төсөлд ч гишүүдийн тойргийн мөнгийг оруулалгүй хасаад байгаа юм.
Д.ОЮУН