Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Увс аймгийн Давст сумын харьяат, "Увс нуур" дэвжээний бөх П.Бүрэнтөгс арслан цолны мялаалгаа хийжээ. Олны анхаарлаас зайдуу гарч, Зайсан дахь “Чингэсийн өргөө” цогцолборт зочдоо урьсан залуу арслангийн цолны мялаалгад урлаг, спорт, улс төрийн хүрээнийхэн, нутаг усныхан нь болох олон зуун зочид уригджээ.
Гэрэл зургийг: Galt Amarsanaa-гийн facebook хуудаснаас ашиглав.