
Санамж бичигт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг төлөөлж ҮХААЯ-ны салбар хариуцсан дэд сайд Ц.Туваан, Гурил үйлдвэрлэгчдийг төлөөлж “Алтан тариа” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Милл Хаус” ХХК, “Хангай” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Сайхан хүнс” ХХК, “Барил трейд” ХХК, “Таван нуур” ХХК, “Өгөөж чанар” ХХК, тариаланчдыг төлөөлж Монголын тариаланчдын холбоо ТББ-ын ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй гарын үсэг зурлаа.Тэд
- Буудайн суурь үнийг тухайн жилийн буудай үйлдвэрлэлийн өөрийн өртөг, дэлхийн зах зээлийн ханш, буудайн нөөц зэргийг харгалзан тогтоох бөгөөд 2012 оны хувьд тонн тутмыг 280.0 мянган төгрөгөөс багагүй байх
- Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурил үйлдвэрлэгчдийн худалдан авах буудайн суурь үнэ ижил байхаар мөн тохиролцсон байна.
А.АМАР