19 000 тонн шахмал түлш нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

19 000 тонн шахмал түлш нийлүүлнэ

“Аморе” интернэшнл компани ТЭЦ-2-ыг түшиглэж утаагүй түлшний үйлдвэрээ барьж дуусгажээ. Түлш үйлдвэрлэдэг олон төрлийн тоног төхөөрөмжүүдийг зэрэг ажиллуулах тохируулга хийж байгаа юм байна. Тус компанийн захирал О.Болдбаатарын мэдээлснээр гэрээний дагуу бол 2012 оны есдүгээр сарын 30-нд үйлдвэрээ хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэхдээ их хэмжээний түлш үйлдвэрлэхийн тулд хэд хэдэн машин зэрэг ажилллах ёстой учраас тохируулга хийж бага зэрэг хойшилж байгаа нь ч энэ ондоо багтааж 19,000 тонн коксжих түлш нийлүүлнэ гэж амлаж байна. Энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 210 000 тонн утаагүй түлш гаргах юм.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж