General Motors дахин ашиг олж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

General Motors дахин ашиг олж эхэллээ

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “General Motors” компани сүүлийн гурван жилд анх удаагаа ашигтай ажиллалаа гэж “BBC” агентлаг мэдээллээ. Зардлаа их хэмжээгээр бууруулж, шинэ загваруудаа амжилттай зарж байгаагийн ачаар тус компани энэ оны эхний улиралд 865 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үед зургаан тэрбум  ам.долларын алдагдалтай ажиллаж байсан гэдэгтэй харьцуулбал энэ нь “General Motors” компанийн үйл ажиллагаанд эргэлт гарсныг харуулж байна. Өнгөрсөн жил “General Motors” компани дампуурах өргөдлөө АНУ-ын шүүхэд өгч, 65,000 ажлын байраа цомхотгож 14 үйлдвэрээ хаасан юм. Мөн ашиггүй ажиллаж байсан “Hummer”, “Saab”, “Saturn” зэрэг загварын автомашинуудаа үйлдвэрлэхийг нь зогсоох буюу өөр компаниудад худалдах арга хэмжээ авсан. Харин 2009 оны долоон сард дампуурлын ирмэг дээрээс буцаж ирсэн. Өнгөрсөн сард тус компани санхүүгийн хямралын үед АНУ болон Канадын Засгийн газраас зээлсэн зээлнээсээ 8.1 тэрбум ам.долларын зээлийг эргүүлж төлж чадсан. Гэсэн хэдий ч цаана нь дахиад төлөх өр үлдэх бөгөөд “General Motors” АНУ-ын засгийн газарт 45.3 тэрбум ам.доллар, Канадын засгийн газарт 8.1 тэрбум ам.долларын зээл нэмж төлөх ёстой. Энэ оны эхний улиралд “General Motors” компанийн борлуулалт 31.5 тэрбум ам.доллар хүрсэн. Өнгөрсөн жил эхний улирлын борлуулалт нь 22.4 тэрбум ам.доллар байсан юм.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж