“Өвөг дээдсийн сүнс нь энэхүү хөгжмийг бич хэмээн Чинбаад шивнэсэн ба үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэлж, байлдан дагуулахыг бэлгэдэж…“ хэмээн тоглолтын ТВ сурталчилгаанд өгүүлдэг. Зохион байгуулагчид ийн бэлгэдэж шинэ нэрийг өгчээ. Үнэхээр ч өвгөд дээдсээрээ бахархах, эх түүхээрээ омогших, түүхэн хөгжмийн агуу баялгийг гайхаж, зүрх сэтгэлээ эзлүүлэх “Эзлэн” тоглолт болоход гурав хоног үлдлээ.
Тоглолтод Улсын симфони найрал хөгжим, хоор, Монголын шилдэг ятга, морин хуурын мастерууд тоглоно.
Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд хэрэв та үзэхийг үзвэл Улсын циркийн касс болон Hi-Fi, Оранж CD shop-уудын касснаас авч болох бөгөөд хэрэв та ажилтай, завгүй байгаа бол 1109, 1950 утсаар захиалбал үнэгүй хүргэж өгөх юм байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 10 мянга, 20 мянга, 30 мянга, 100 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм шүү.