
Харин түүний бага насны дүр бүхий хөшөө Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнө бий. Багад нь В.И.Ленинийг Володя Ульянов гэдэг байсан Ленин бол хувьсгалын ажил хийж явахдаа өөртөө хүртээсэн нууц нэр нь.
Лениний хөшөөг буулгасны дараа МоАХ-ны гишүүд дараагийн удаа Володягийн хөшөөг буулгана гэдгээ хэлнэ лээ. Одоо Володяг таних хүүхэд ч байхгүй болсон биз. Түүний суурин дээр Алунгоо эхийн багцалсан таван сум атган таван хүүхэдтэйгээ байгаа хөшөөг босгох нь хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй гэж ардчилагчид хэлж байгаа гэнэ шүү.
Д.ОЮУН