Жаргал хүссэн захидлын хариу

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Жаргал хүссэн захидлын хариу

Cайн байна уу ангийн
анд минь. Бүтэн дөрвөн жилийн дараа, их сургуулийн аз жаргалтай
мөчүүдийн хамтдаа үдсэн ангийн анд чиний амрыг эрэн мэндчилэхэд таатай
байна. Чиний бичсэн хайрын захиаг гэнэтхэн би хүлээн аваад, юу бодохоо
мэдэхгүй хэсэг бодолд автан суулаа. Энэ бүхэн надад дэндүү гэнэтийн зүйл
байсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Чамаас сэтгэлээ уудлан
илчилсэн захиа ирнэ гэж зүүдэндээ ч бодож байгаагүй болохоор тэр дор нь
яаран хариу бичээгүйг минь уучлана биз дээ. Захиаг чинь аваад бүхэл
оройн турш хэдэн удаа уншсанаа би анзаарсангүй ээ. Энэ бүх хугацаа урсан
өнгөрсөн хойно өнөөг хүртэл чи надад сэтгэлтэй байж, тэр бүү хэл одоо ч
санан дурсаж суудаг гэсэн мөрийг уншаад би өөрийн эрхгүй тэртээх дөрвөн
жилийн өмнөх даруухан боловч хүчтэй дурлалаа эргэн саналаа.

“Тиймээ тэр үед би дөнгөж дунд сургууль төгссөн жаахан балчир охин
байсан. Ангийн хэсэг хүүхдүүд үлдээд яриа өрнүүлэн суусан тэр үдшийг
одоо ч би сайн санадаг. Нэг ч өлөн хир суугаагүй цэмцийсэн хувцастай,
нүдэнд дулаахан хүүгийн нүүрэмгий ярианд би автахгүй байж чадаагүй юм.
Гэхдээ яагаад ч юм энэ хүү намайг тоож харахгүй байхдаа гэж сэмхэн
дотроо гуниглаад авсаныг чи яаж мэдэх билээ. Ахиад хэдхэн хоногийн дараа
гэхэд би аль хэдийнэ анхны хайртайгаа учирлаа гэдгээ өөрөө ойлгосон
сон. Тиймээ тэр үед чи надтай ярих нь бүү хэл, ойрхон ч суудаггүй хүү
байснаа одоо эргэн санаж байгаа байх. Надад дургүйдээ л зугатааж суугаад
байдаг гэж би тэр үед таамаглаж, сэтгэл минь зовиуртай байдаг байсан.
Гэхдээ хааяа хааяа тулгардаг байсан харцаа би эргэн санах бүртээ хамаг
нүүр минь халуу шатах мэт ичингүйрч, мөрөөдөлдөө би аль хэдийнэ чинийх
болчихсон нисч явдагсан. Миний өрөөсөн бээлийг энэ олон жилийн турш гээж
орхилгүй хадгаллаа гэж үү чи. Зүүд биш байгаа даа гэж бодогдоод байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж