Орхон голыг бохирдуулсан хэргийг шалгаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Орхон голыг бохирдуулсан хэргийг шалгаж дуусчээ

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас Орхон голыг бохирдуулсан гэх хэргийг жил гаруй шалгасан. УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст энэхүү хэргийн мөрдөн байцаалт өнгөрсөн долоо хоногт дуусчээ.  Энэ хэрэгт “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн эрх бүхий албан тушаалтан нийлсэн 35 хүнийг яллагдагчаар татан, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Цэнхэр сумын нутагт алт олборлож байсан талбайд нөхөн сэргээлт явуулах нэрээр 50 орчим компани ажиллах эрх авсан бөгөөд цагдаагийн байгууллага уг хэрэгт сэжигтнээр 60 орчим хүнийг шалгажээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж