Өнгөрөгч амралтын өдрүүдээр БНСУ-ын Гимжэ хотноо Азийн АШТ-д оролцсон Олс таталтын эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртэж, эрэгтэй баг V байрт шалгарлаа. Мөн үеэр болсон Club open championships тэмцээнээс Монголын эрэгтэй, эмэгтэй баг тус бүр хүрэл медаль, холимог багийн тэмцээнээс мөнгөн медалийн эзэн болсон байна. Манай холимог баг (4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчинтай) дэлхийд дээгүүр өрсөлддөг Японы багийг хагас шигшээд ялж сенсаац тарьжээ.
Т.МАША