“Мөнгөө төлсөн зорчигчдод тасалбарыг нь өгөхгүй бол Авто тээврийн тухай хуулийн заалтыг зөрчиж байна гэсэн үг. Улсын болон хувийн нийтийн тээврийн компани ялгалгүй тасалбар өгөхгүй бол Нийтийн тээврийн газрын 326352, 321490 дугаарын утсанд мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв танд тасалбар өгөхгүй бол та мөнгө төлөх шаардлагагүй, үнэ төлбөргүйгээр тухайн автобусаар зорчих хэрэгтэй” гэж Нийтийн тээврийн газраас мэдэгдэж байна.
Тэгвэл микроавтобусанд суухдаа тасалбар авч үзсэн хүн байдаг болов уу? Хуулинд зааснаар бага оврын автобус буюу микро зорчигчиддоо зорчих тасалбар өгөх ёстой юм байна. Гэвч микроавтобусны кондуктороос тасалбар нэхэх эрхтэйгээ хэн ч мэддэггүй. Нийтийн тээврийн газрынхан “Микроавтобуснууд тасалбар өгөх ёстой, өгөхгүй бол бидэнд мэдээлээрэй” гэж байх юм. Нийтийн тээврийн газарт лав микроавтобусанд сууж үзсэн хүн байдаггүй бололтой.
Одоо л лав микроавтобусныхныг тасалбар төлүүлдэг болгох энэ оролдлого нэг их амжилт олохгүй л лавтай. Тасалбар таслуулах гэж хичээхийн төлбөрийг нь оновчтой тогтоож өгөхийг Нийтийн тээврийн газраас хүсэх байна.
Та өнөөдөр автобус, тролейбус, микроны кондуктороос тасалбараа өг, өгөхгүй бол үнэгүй зорчино гэж хэлээд нэг үзээрэй. Микроавтобусныхан дур дураараа үнэ тогтоодог, орой болохын алдад үнэ нь хаддаг гэдгийг Нийтийн тээврийнхэн мэддэг л байлгүй дээ.