Г.Эрхэмбаяр арслан хишиг барилдаанд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Г.Эрхэмбаяр арслан хишиг барилдаанд түрүүлэв

Монголын Үндэсний бөхийн холбооноос зургаа дахь удаагаа өнгөрөгч ням гаригт зохион байгуулсан “Дөрвөн уулын хишиг” барилдааны нэг Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр хоёр дахиа түрүүллээ. Улс, аймгийн алдар цолтой, хүчит 256 бөхийн барилдаанд улсын арслан, гарьд, заан тус бүр нэг, улсын харцага тав, улсын начин 20, аймгийн цолтой 148, залуу 80 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх, улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Макс” группийн бөх улсын начин Б.Сангисүрэн үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат харцага Ц.Содномдорж, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир нар шалгарч үлдэв.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж