Жек Осборн Хавайд хуримаа хийв

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Жек Осборн Хавайд хуримаа хийв

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай гэр бүлийн нэг Осборныхон  хоёр долоо хоногийн өмнө нэгэн хүндтэй баярыг тэмдэглэжээ. Учир нь Оззи Осборны хүү Жек Осборн өөрийн сүйт бүсгүй, топ модель Лиза Стеллитэй хоёр долоо хоногийн өмнө хуримаа хийжээ. Гэсэн хэдий ч тэдний чамин тансаг  хуримын талаар албан ёсны мэдээлэл гараагүй, олны анхаарлыг татсан нэг ч зураг нийтлэгдээгүй байсан юм. Харин алдартай залуу хосуудын хуримын талаар албан ёсны мэдээлэлтэй зураг  “Hello” сэтгүүлд өнөөдөр нийтлэгдсэн байна. Жек, Лиза нар Хавайн “lavish”-д хуримаа хийсэн бөгөөд зургаан сартай охин Перлийн хамтаар авахуулсан зургийг тус сэтгүүлд нийтлэгджээ. “Hello” сэтгүүлд мэдээлснээр алдартай залуу хосуудын  романтик хуриманд тэдний гэр бүл, ойр дотны 48 зочин хүрэлцэн ирсэн аж. Сүйт бүсгүй Лиза “lace”-ийн хамгийн дур булаам хуримын даашинзаар гоёсон бол өхөөрдөм Перл ч мөн ээжтэйгээ адилхан сахиусан тэнгэрийн цагаан даашинзаар гангарчээ. Хуримын үеэр  өдгөө 60 настай Шарон зочидтойгоо хүүгийнхээ бага насны дурсамжаас хуваалцаж гэр бүлээрээ бахархдаг тухайгаа  ярьжээ. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж