Сэтгэцийн хөгжлийн мөн чанар:
Хүүхэд
эхээс мэндэлсэн тэр мөчөөс
эхлэн насанд хүртлээ амьдралын урт замыг туулж бие хүний шинж төрх, үзэл
итгэл,
ёс суртахууны чанаруудыг эзэмшинэ. Хүүхэд нийгмийн гишүүн бие хүний шинж
төрхийг дотроо цогцлон бүтээх явцад түүний сэтгэцийн хөгжил нь ертөнцийн
юмс
үзэгдэл, тэдгээрийн шинж чанарыг тусгасан, хамгийн энгийн хэлбэрээс
эхлэн бодит
амьдралыг гүн гүнзгий, улам нарийн тусгасан ухамсарын үйлийг хүртэлх
сэтгэцийн
олон хэлбэрийг эзэмшинэ.
Германы
сэтгэл судлаач В. Жтерн
өөрийн хоёр факторын хүчин зүйлийн онол гэдгийг гаргажээ. Түүний энэ
онолоор
бол хүүхдийн сэтгэцийн хөгжил нь удамших чанар болон гадаад орчны
харилцан
үйлдлээр тодорхойлогддог гэдгийг нотолжээ. Тэрбээр хүүхдийн сэтгцийн
хөгжилд
удамших чанар гол үүрэгтэй бөгөөд харин орчин бол зөвхөн удамшлаар
заяагдсан
сэтгэцийн онцлогийг бодит биелэл болгоход нөлөөлдөг зүйл гэж үздэг
байлаа.