МАХН-ын дарга Н.Энхбаяр нь өнгөрөгч тавдугаар сард албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Гэвч түүний эрүүл мэндийн байдал хүнд байгаа учраас тодорхой хугацаагаар ялын тогтоол гардуулах хугацааг нь түр хойшлуулаад байсан юм. Харин түүний биеийн байдал дээрдсэн учраас өнгөрсөн баасан гаригт анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр баталснаа өөрт нь танилцуулсан.
УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигч нь ял шийтгүүлж байгаагүй эсвэл ял шийтгүүлж байсан бол Эрүүгийн хуулийн дагуу ялгүй буюу ялгүйд тооцсон байх журмын дагуу нэр дэвших эрхийг тойргийн хорооноос олгох ёстой юм.