Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Бүлгүүд хуралдана

Уламжлал ёсоор өнөөдөр УИХ-ын бүлгүүдийн хуралдаан болно. Бүлгийн хуралдаанаар одоогоор УИХ-аар хэлэлцэж буй гол асуудал болох ирэх жилийн төсвийн талаар хэлэлцэнэ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь  “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс эвслийн бүлэг” “В” танхимд,  УИХ-д Монгол ардын намаас сонгогдсон гишүүд  “Б” танхимд хуралдах юм. Мөн бүлгүүдийн хуралдаанаара ирэх жилийн төсвөөс гадна, удахгүй болох орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх бололтой.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж