Тунисийн төвийг сахисан үндсэрхэг үзэлтнүүдийн "Нахда" намын толгойлсон эрх баригч эвлэл тус улсын парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг 2013 оны зургадугаар сарын 23-нд явуулахаар зарласан хэвлэлийн мэдээнээс иш татан Reuters ням гаригт шилжих шөнө мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийг шууд явуулахаар тогтсон ба шаардлагатай бол хоёрдугаар шатны сонгуулийг долдугаар сарын 7-нд явуулах аж. Дашрамд дурьдахад, “Нахда” нам 2011 оны арваннэгдүгээр сард Тунисийн Хууль тогтоох чуулганы сонгуульд ялсан юм. Энэ удаагийн чуулганы зорилго нь шинэ Үндсэн хууль боловсруулж сонгуулиуд явуулах явдал байлаа. Чуулган тус орны түр ерөнхийлөгчийг сонгосон байгаа нь ирэх жилийн сонгуулиар эрх мэдлээ өгөх юм. 2011 оны нэгдүгээр сард тус орныг 20 гаруй жил захирч байсан Зин эль-Абедин Бен Алиийн дэглэмийг унагасны дараа түр хурлын шаардлага гарч ирсэн билээ.
Бэлтгэсэн Ш.Мягмар