"Олон хүчин Европын амжилтыг хүсэхгүй байна” хэмээн канцлер Доод Саксонийн Христийн ардчилсан холбооны салбарын их хурал дээр бямба гаригт мэдэгдсэн байна. “Евро бол валютаас ч илүү учир агуулагатай, энэ бол бидний нэгдсэн валютаараа үзүүлж байгаа нийтлэг ардчилсан үнэт зүйлийн үнэлгээ. Зөвхөн Европын орнуудын эв нэгдэл системийг хямралаас хамгаална” гэж тэр хэлэв.
Евро мөнгөний хямралыг давахад хоорондын нэн түрүүнд дэлхийн итгэл хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд биелэгдээгүй амлалт хуримтлагдснаас бид үүнийг гүйцээж чадаагүй. Герман улс евро мөнгөний дутагдлыг арилгахад хүчин чармайлтаа чиглүүлэх болно гэж канцлер амлажээ. Ингэж ярьж байдаа Меркель хямралд автсан Грект итгэлээ үзүүлэхийг уриалсан байна. Дайны дараа Европын орнуудын итгэл Германд маш их тус болсныг Меркель сануулжээ.