Таван хос гутал элээж байж санасандаа хүрэв

Хуучирсан мэдээ: 2012.10.14-нд нийтлэгдсэн

Таван хос гутал элээж байж санасандаа хүрэв

Америк залуу улсынхаа нэг хязгаараас нөгөө  хязгаар хүртэл явганаар аялсан аялалаа дуусгасан талаар Oddity Central сайт мэдээлжээ.

“Тэнүүлчин Ник” гэгч 25 настай Ник Клекнер аялалаа 2012 оны дөрөвдүгээр сарын 5-нд Флорида мужаас эхлүүлжээ.  Тэрбээр таван хос гутал элээж, 4000 гаруй км замыг 178 хоногийн хугацаанд туулснаар Калифорни мужид ирсэн байна. Ник Клекнер хүмүүсийн сайхан сэтгэлд найдан, хоол хүнс, ус ундаа, тэр байтугай ямар ч мөнгөгүйгээр аялалдаа гарчээ. Клекнерт зайлшгүй шаардлагтай эд зүйл, өмнө төлбөрийг нь хийсэн интернэтийн эрх бүхий  iPod Touch байв. Тэр гэр орныхонтойгоо харьцах, блог бичихэд түүнийг ашиглаж явжээ.

Аялагч залуу “Тэнүүлчин болсноороо би хүмүүсийг таньж мэдэж, тэднийг чин сэтгэлээсээ үнэлэх болсон” хэмээн блогтоо бичсэн байна.
 

Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж