LinkedIn хамгийн чухал компанийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.14-нд нийтлэгдсэн

LinkedIn хамгийн чухал компанийг нэрлэв

Google, Apple, Microsoft компаниуд даяарчлалын сүлжээний мэргэжлийн хэрэглэгчдийн дунд хамгийн шаардлагатай нь байдгийг LinkedIn-ий чансааны жагсаалт харуулав. Лидерүүдийнх нь дунд технологийн болон интернэтийн  компаниуд илүүтэй багтсан байна.

Тухайлбал, чансааны эхний хорьд Facebook (4-р байр), микроблогуудын сервис Twitter (14) оржээ. Тэднээс гадна хамгийн шаардлагатайгуудын дунд Coca-Cola, Unilever, PepsiCo, Procter & Gamble, Nestle, Shell байгаа ажээ.

Даяарчлалын  чансаанаасаа гадна LinkedIn тусгай улс орнууд АНУ, Их Британи, Бразили, Энэтхэг, Австрали, Франц зэргээр  чансаа гаргасан байв. АНУ-д Google, Бразилид уул уурхайн  Vale корпораци хамгийн шаардлагатай нь болсов. Түүхий эдийн Rio Tinto Австралид ялсан байна. Харин Энэтхэгт бол консалтингийн Accenture компани хамгийн хэрэгтэй гэгдлээ.

Олон шаьтлалтай арга барилаар уг чансааг гаргасан бөгөөд мөн сүлжээний хэрэглэгчдийн саналыг ч авч үзсэн байна. Иймэрхүү чансааг хэвлэл консалтингийн албад хийдэг. Жишээлбэл, 2010 оны Bloomberg агентлагийн асуулгад Америкийн хамгийн алдартай ажил олгогчоор Google нэглэгдэж, дараа нь жагсаалтад Walt Disney, Холбооны мөрдөх товчоо бичигдсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж