Рианна твиттертээ шинэ цомог нь гарч байгаа тухай зарлажээ. Дуучин бүсгүйн долоо дахь цомог "Unapologetic" гэх нэртэй аж. Цомог 2012 оны арваннэгдүгээр сарын 19-нд худалдаанд гарах юм байна.
Цомгийн бичлэгийн продюссероор Америкийн Бланко, Норвегийн Stargate баг болон ажиллажээ. Энэ удаа цомгийнхоо хавтасны зургийг сонирхолтой болгохын төлөө дуучин бүсгүй нүцгэлсэн байна. Хавтсанд "Side Effects", "Diamonds", "Love", "Chalice", "Fearless" гэсэн үг бичигдсэн байгаа нь дуунуудынх нь нэр бололтой.
Цомгийн эхний сингл "Diamonds" зохиомж есдүгээр сарын 26-нд АНУ-д танилцуулагдсан ч Billboard чартад хип-хот ба R&B стилийн төрлийг тэргүүлсээр байгаа. Рианна 2005 оноос хойш бие даасан цомог(2008 онд цомоггүй байв) гаргаж байгаа юм. Түүний сүүлийн гурван цомог нь шинэ цомог шигээ арваннэгдүгээр сард нийтэд худалдагдаж эхэлдэг байжээ. Өмнөх цомог нь Talk Talk Talk нэртэй байсан бөгөөд эхний сингл "We Found Love" дуугаараа олны анхаарлыг гойд татсан бөгөөд клип нь MTV Video Music Awards-ийн гол шагналыг авсан юм.