
Алан хядагчдын “Аль-Каида” бүлэглэлийн лидер Айман аль-Завахири АНУ-д бүтээсэн дуулиант киноны талаар ярьсан бичлэгийг исламын сайтуудаар тараажээ. “Их зөнч Мохаммедын тухай уг кино АНУ лалын эсрэг дайныг үргэлжлүүлж байгааг гэрчилж байна” гэж аль-Завахири хэлээд, тийм учраас эсэргүүцлээ үргэлжлүүлэн, Америкийн Элчин сайдын яамдад довтлохыг уриалжээ. Мөн тэрбээр Каирт АНУ-ын Элчин сайдын яам мөн Бенгазид Америкийн консулын газарт довтолсон хүмүүсийг магтсан байна.
Бенгазид 2012 оны есдүгээр сарын 11-нд болсон аллагын үеэр Америкийн гурван дипломат Элчин сайдынхаа хамт амь үрэгдсэн юм. Ерөнхийлөгч Барак Обама YouTube-д тавигдсан уг киног буруутгасан ч Үндсэн хуулийн үгээ хэлэх эрхийн дагуу түүнийг хориглох боломжгүй гэдгээ хэлсэн байгаа. Үүний хариуд “Гуантанамо, Ирак, Афганистанд лалын хоригдлуудыг тамлан байцааж байхдаа АНУ тэр зарчмаа барьж байсан хэрэг үү” хэмээн Айман аль-Завахири мэдэгджээ.
Есдүгээр сарын сүүлчээр АНУ-д исламын эсрэг киноны продюсер Марк Бэссли Юсуф баривчлагдсан ба тэрбээр өмнө нь залилангийн хэргээр хоригдож байжээ.