Дуучин Daisy хүмүүнлэгийн үйлсэд нэгдэхээр шийджээ. Тэрбээр бага охиныхоо нэрээр нэрлэсэн “Наранзол” хэмээх сан байгуулах болсноо facebook хуудсандаа бичжээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж, сайн санааны үйлс өрнүүлэхэд тус сангийн ажил чиглэгдэх гэнэ. “Хүн бүрт боломж байдаг, түүнийг нээж олох нь чухал” гэж дуучин Daisy үздэг учир олон арван охид, бүсгүйчүүд, хүүхдүүдэд өөрсдийн зорилгоо биелүүлэхэд нь чин сэтгэлээсээ туслахаар шийдэж, “Наранзол” санг байгуулжээ. Дөрвөн хөөрхөн хүүхдийн ээж, авьяаслаг уран бүтээлч бүсгүйдээ амжилт хүсье.
Б.МАРАЛ