Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Оддын сонголт-Armani

Сүүлийн өдрүүдэд дэлхийн кино урлагт болж буй хамгийн том үйл явдал болох Каннын кино наадамд алдарт жүжигчид, найруулагчид хуран чуулаад байгаа билээ. Энэхүү том наадмын улаан хивсний ёслолд Холливудын алдарт жүжигчид ихэнх нь Giorgio Armani-гаар хувцаслан оролцож байна. Тэдний нэг нь Энэтхэгийн алдарт жүжигчин Aishwarya Rai. Тэрбээр Каннын кино наадмын хоёр дахь өдөр болсон “On Tour” киноны нээлтэн дээр Giorgio Armani-гийн урласан гоёмсог хар даашинзаар гоёжээ.
Түүний өмссөн энэхүү ёслолын даашинз нь хар өнгийн тансаг материалаар хийгдсэн ба болор шигтгээгээр эмжээрлэн, хар өнгийн сувдаар үелүүлэн чимэглэсэн байна.
Тэрбээр даашинзтайгаа хослуулан мөнгөлөг өнгийн туфль өмссөн нь улам дэгжин харагдуулж байлаа.
Мөн тэрбээр “Ferragamo”-гийн тас хар өнгөтэй пүүсүүн гар цүнх барин гарч ирсэн нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, хамгийн сайхан хувцасласан одуудын тоонд зүй ёсоор ороод байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж