
В.И.Лениний хөшөөг дуудлага худалдаагаар 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулахаар болсон бөгөөд одоогоор хоёр компани саналаа ирүүлээд байгаа ажээ. В.И.Лениний хөшөө байсан газарт 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд амиа алдсан таван залууд зориулан дурсгалын хөшөө босгох саналыг зарим албаны хүмүүс гаргасан бол 1941 онд Оросын Омск хотод цаазлуулсан Монголын Улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг босгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Ш.ЧИМЭГ