О.Магнай улсын ерөнхий байцаагч боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

О.Магнай улсын ерөнхий байцаагч боллоо

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн газрын даргаар томилогдоод гурван долоо хоног болж буй хэдий ч тун
зөв сэдэв хөндөж, ажлаа эхлүүлсэн гэгдэж буй О.Магнайд улсын ерөнхий
байцаагчийн эрх олгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас
гаргалаа.
Өрсөлдөөний тухай хуульд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газрын дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд тэрээр улсын ахлах байцаагч,
улсын байцаагчийг томилж, чөлөөлнө гэж заасны дагуу дээрх шийдвэр гаргасан байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж